Үйлчилгээний нөхцөл
Энэхүү нөхцөл нь zorilt.mn сайт болон Зорилт аппыг (цаашид "Зорилт") ашиглахад мөрдөнө. Зорилтыг "Смарт Док Консалтинг" ХХК (цаашид "Компани") эзэмшиж, ажиллуулдаг. Зорилтод бүртгүүлж нэвтэрснээр та энэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
1. Үйлчилгээ
- Зорилт нь Элсэлтийн ерөнхий шалгалтад (ЭЕШ) бэлдэхэд туслах цахим үйлчилгээ юм. Мэргэжил хайх, босго оноо харах, түвшин тогтоох сорил өгөх, бодолт үзэх, бэлтгэлийн төлөвлөгөө гаргах боломжтой.
- Сорилын дүнгээр тооцсон ЭЕШ-ийн оноо нь чиглүүлэх зорилготой ойролцоо тоо юм. Компани таны ЭЕШ-д авах оноо, их сургуульд тэнцэх эсэхэд баталгаа гаргахгүй.
- Сургууль, хөтөлбөрийн босго оноо, шаардлагатай хичээлийн мэдээллийг тухайн сургуулийн нийтэлсэн журмаас авсан. Элсэлтийн албан ёсны шийдвэрийг тухайн сургууль болон Боловсролын үнэлгээний төвийн мэдээллээр шалгана уу.
- Сорилын даалгаврыг Боловсролын үнэлгээний төвийн нийтэд нээлттэй шалгалтын материалаас эх сурвалжийг нь заан ашигласан. Бодолт, тайлбарыг Компани бэлдсэн.
2. Бүртгэл, нэвтрэх
- Утасны дугаараар SMS код авч нэвтэрнэ. Өөрийн эзэмшлийн, ашиглаж буй дугаараар бүртгүүлнэ.
- 18 нас хүрээгүй хэрэглэгч эцэг эх эсвэл асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгөөр ашиглана. Төлбөрийг эцэг эх, асран хамгаалагч төлөхийг зөвлөж байна.
- Нэг эрхийг нэг хүн ашиглана. Нэг эрхийг 2 хүртэл төхөөрөмжид холбож болох ба нэгэн зэрэг зөвхөн нэг төхөөрөмж дээр идэвхтэй байна.
- Эрхээ бусдад ашиглуулах, худалдах, олон хүн хуваан хэрэглэх, SMS кодыг давтан хүсэх замаар системд ачаалал өгөхийг хориглоно. Ийм үйлдэл илэрвэл Компани эрхийг түр болон бүр мөсөн хааж болно. Энэ тохиолдолд төлбөрийг буцаахгүй.
3. Үнэгүй ба төлбөртэй хэсэг
- Хичээл бүрийн 1-р хувилбарын сорил, түүний дүн, сэдвийн дүгнэлт, эхний хоёр даалгаврын бодолт, мэргэжил хайх хэсэг үнэгүй.
- Бусад хувилбарын сорил, бүх даалгаврын бодолт, долоо хоногийн бэлтгэлийн төлөвлөгөөг эрх авсан хэрэглэгч ашиглана.
- Эрхийн төрөл ба үнэ: ЭЕШ хүртэлх эрх 29,900₮ (2027 оны 7 дугаар сарын 1 хүртэл), 1 сарын эрх 9,900₮ (30 хоног). Компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш тул үнэд НӨАТ ороогүй.
- Компани үнийг өөрчилж болно. Өөрчлөлт нь аль хэдийн төлсөн эрхэд нөлөөлөхгүй.
4. Төлбөр, буцаалт
- Төлбөрийг QPay-ээр болон Компанийн зааврын дагуу дансаар төлнө. Төлбөр баталгаажмагц эрх нээгдэнэ.
- Эрх нээгдсэний дараа цахим агуулга шууд хэрэглэгчид хүрдэг тул төлбөрийг буцаахгүй.
- Дараах тохиолдолд төлбөрийг бүтнээр нь буцаана: давхар төлөгдсөн, төлбөр орсон боловч 3 хоногийн дотор эрх нээгдээгүй, эсвэл Компанийн буруугаас үйлчилгээ 7 хоногоос дээш тасралтгүй ажиллаагүй.
- Буцаалт хүсвэл төлсөн утасны дугаар, захиалгын дугаар (Z-ээр эхэлсэн)-ыг 9924 0201 эсвэл info@smartdoc.mn хаягаар мэдэгдэнэ. Хүсэлтийг ажлын 5 өдөрт шийднэ.
5. Промо код, урилга
- Багшийн промо кодоор бүртгүүлсэн хэрэглэгч эрхийн үнээс 10% хөнгөлөлт авна. Нэг хэрэглэгч нэг л промо код ашиглана. Төлбөр төлсний дараа промо код оруулах боломжгүй.
- Хэрэглэгч бүр найз урих кодтой. Урьсан найз нь анх төлбөр төлөхөд урьсан хэрэглэгч сарын эрхээ нэг удаа 50% хөнгөлөлттэй авах эрхтэй болно. Хөнгөлөлтийг бэлэн мөнгөөр солихгүй.
- Өөрийн кодыг өөртөө ашиглах, хуурамч бүртгэл үүсгэж урамшуулал авахыг хориглоно. Ийм тохиолдолд урамшууллыг хүчингүй болгоно.
- Багш нарт олгох урамшууллын нөхцөлийг Компани тухайн багштай байгуулсан гэрээгээр тогтооно.
6. Оюуны өмч
Зорилтын загвар, програм, бодолт, тайлбар, төлөвлөгөө нь Компанийн өмч. Тэдгээрийг хуулбарлах, бусдад тараах, худалдах, өөр сайт, апп, бүлэгт байршуулахыг хориглоно. Хувийн бэлтгэлдээ ашиглахыг зөвшөөрнө.
7. Хариуцлага
- Компани үйлчилгээг тасралтгүй, алдаагүй ажиллуулахыг хичээнэ. Засвар, шинэчлэлт, интернэт болон гуравдагч этгээдийн (SMS, төлбөр, серверийн үйлчилгээ) доголдлоос үүдэн түр тасалдаж болно.
- Даалгавар, бодолтод алдаа илэрвэл 9924 0201 дугаарт мэдэгдэнэ үү. Компани шалгаж засна.
8. Нөхцөлийн өөрчлөлт, маргаан
- Компани энэ нөхцөлийг өөрчилж болно. Өөрчилсөн нөхцөлийг энэ хуудсанд нийтэлж, мөрдөж эхлэх огноог заана.
- Маргааныг талууд эхлээд харилцан тохиролцож шийднэ. Тохиролцоонд хүрээгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
Зорилт · Смарт Док Консалтинг ХХК (РД 7341401) · Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж, 710-34 · 9924 0201 · info@smartdoc.mn