Апп нээх

Нууцлалын бодлого

Мөрдөж эхэлсэн: 2026.11.07 · Смарт Док Консалтинг ХХК

"Смарт Док Консалтинг" ХХК (цаашид "Компани") нь Зорилт (zorilt.mn) үйлчилгээг ашиглагчдын хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хамгаална. Энд ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэрхэн хадгалдгийг тайлбарлав.

1. Цуглуулдаг мэдээлэл

2. Ашиглах зорилго

Мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, эрх баталгаажуулах, төлбөр болон урамшуулал тооцох, үйлчилгээг сайжруулах, хууль бус хэрэглээнээс хамгаалах зорилгоор ашиглана. Таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор бусдад худалдахгүй, дамжуулахгүй.

3. Бусад этгээдэд дамжуулах

Үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай дараах түнш байгууллагад зөвхөн тухайн ажилд хэрэгтэй хэмжээгээр дамжуулна:

Хуульд заасан эрх бүхий байгууллага хуулийн дагуу шаардсан тохиолдолд мэдээллийг гаргаж өгнө.

Багшийн промо кодоор бүртгүүлсэн хэрэглэгчийн хувьд тухайн багшид зөвхөн бүртгүүлсэн болон төлбөр төлсөн хэрэглэгчийн тоо харагдана. Таны нэр, утасны дугаар, сорилын дүн багшид харагдахгүй.

4. Хадгалах хугацаа

Мэдээллийг таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Бүртгэлээ устгуулбал 30 хоногийн дотор устгана. Харин нягтлан бодох бүртгэлийн хуулиар хадгалах шаардлагатай төлбөрийн баримтыг хуульд заасан хугацаанд хадгална.

5. Таны эрх

Эдгээр эрхээ эдлэхийг хүсвэл бүртгэлтэй утасны дугаараасаа 9924 0201 дугаарт залгах эсвэл info@smartdoc.mn хаягаар хүсэлт илгээнэ. Хүсэлтийг ажлын 5 өдөрт шийднэ.

6. Насанд хүрээгүй хэрэглэгч

Зорилтыг ихэвчлэн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид ашигладаг. 18 нас хүрээгүй хэрэглэгч эцэг эх эсвэл асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгөөр бүртгүүлнэ. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ мэдээллийг үзэх, устгуулах хүсэлтийг дээрх хаягаар гаргаж болно.

7. Хамгаалалт

Мэдээллийг шифрлэгдсэн холболтоор дамжуулж, эрх бүхий ажилтан л хандах боломжтой серверт хадгална. Хэрэглэгч бүр зөвхөн өөрийн мэдээллийг харна.

8. Төхөөрөмж дээр хадгалдаг зүйл

Нэвтрэлтээ хадгалах, интернэтгүй үед ажиллах, сорилын ахицаа алдахгүйн тулд хөтчийн дотоод санах ойд (localStorage) мэдээлэл хадгална. Зар сурталчилгааны болон хянах күүки ашиглахгүй. "Гарах" товч дарахад төхөөрөмж дээрх сорилын ахиц, эрхийн мэдээлэл устна.

9. Өөрчлөлт

Энэ бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд нийтэлж, мөрдөж эхлэх огноог заана.

Үйлчилгээний нөхцөлЗааварАпп нээх

Зорилт · Смарт Док Консалтинг ХХК (РД 7341401) · Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж, 710-34 · 9924 0201 · info@smartdoc.mn